ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

Анхаарах зүйлс:


  • 1. Хэрхэн ачаа захиалах вэ?

    Та өөрийн хүссэн бараагаа АНУ-н аль ч сайтнаас захиалж болох ба захиалга хүргэгдэх хаяган дээрээ манай салбаруудын хаягыг хийн захиалж болно.

  • 2. Трак дугаар гэж юу вэ?

    Трак дугаар гэдэг нь онлайнаар худалдан авалт хийх үед үүсэх давтагдашгүй тоо/үсэг/ байх бөгөөд түүгээр өөрийн захиалгаа хаана явааг хянах боломжтой юм.

  • 3. Трак дугаараа хэрхэн бүртгүүлэх вэ?

    Та захиалга хийсэн сайтнаасаа и-мэйл хаягаар ирсэн трак дугаарыг манай вэб сайтад нэвтрэн орж трак бүртгүүлэх хэсэгт барааны мэдээллүүдийг үнэн зөв оруулаарай.

  • 4. Ачаагаа хаана явааг хэрхэн мэдэх вэ?

    Та трак дугаараа манай сайтад бүртгүүлсэнээр ачааны жин кг, үнийн мэдээлэл, хаана яваа байршлыг хянах боломжтой. Таны ачаа манай АНУ-дах салбар дээр хүргэгдэснээс хойш 24-48 цагийн хооронд сайтад бүртгэгдэж орохыг анхаарна уу.

  • 5. 1 кг-аас бага жинтэй ачааг хэрхэн тооцож төлбөр авах вэ?

      - Скоки салбар: 0.1-1кг хүртлэх ачаа 9.99$, 1кг-с дээш ачааг задгайгаар бодно.

      - Delaware салбар: 0.1-1кг хүртлэх ачаа 11.99$, 1кг-с дээш ачааг задгайгаар бодно.

  • 6. Ямар тохиолдолд гааль дээр ачаа саатаж татвар төлдөг вэ?

    Ижил төрлийн бараа 2-с дээш болон үнийн дүнгийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх бараа бүтээгдэхүүн гааль дээр саатаж 15,5%-н татвар төлнө.

  • 7. Хориглох бараа байгаа юу?

    Эрүүгийн Хуулиар хориглосон зүйлс:

    • Зүйл 1. Хор болон хордуулах материалууд, жишээ нь шавьжны хор, химийн элемент Талли (TI) , Арсен (As), Цианид нэгдэл г.м.
    • Зүйл 2. Мансууруулах бодис. Опиум (цэцэг, навч, үр) морфин, кокеин, героин, марихуана г.м
    • Зүйл 3 Бусдад дамжуулах, хүргэхийг хуулиар хориглосон зүйлс. Галт зэвсэг болон түүний эд ангиуд, дагалдах хэрэгсэл, дуураймал галт зэвсэг, сум, дарь, хутга, бүх төрлийн тэсэрч дэлбэрэх зүйлс.
    • Зүйл 4. Бусдыг өдөөн хатгасан, турхирсан, мөн зүй бус мэдээлэл, садар самуун сурталчилсан сонин сэтгүүл, зураг хэвлэлүүд, дуун болон дүрс бичлэгүүд.

    Олон улсын агаарын тээврийн дүрмээр хориглосон зүйлс буюу нисэхийн аюулгүй байдалд нөлөөлөн улмаар хүн ардын эрүүл мэнд, өмчид аюул учруулж болзошгүй зүйлс:

    • Зүйл 1. Тэсэрч дэлбэрэх зүйлс.
    • Зүйл 2. Шахсан хий,хуурай мөс ,гал унтраагч,хийлсэн бөмбөг,хорт утааны баг,автомашины хийн дэр,савтай агааржуулагч,асаагуур,чийдэнгийн шил, бутан, пропан, хүчилтөрөгч г.м.
    • Зүйл 3. Шатамхай бодис. Үүнд будаг, бензин, архи, моторын тос, камферийн тос, шингэлэгч, давирхай, үнэртэй ус, шавьжнаас хамгаалагч тос шингэн хий, цацдаг агаарын үнэртүүлэгч.
    • Зүйл 4. Хатуу шатагч. Устай урвалд орж шатамхай хий гаргагч бодисууд, жишээ нь хуурай фосфор, нунтаг титаниум, нунтаг магнезиум г.м.
    • Зүйл 5. Хортой болон халдвартай зүйлс, жишээ нь шавьжны хор, литиум зай, мөнгөн ус.
    • Зүйл 6. Идэмхий, зэвруулэгч бодисууд. Зай, электролит,хүчил, шүлт,аккумуляторын цэнэг.
    • Зүйл 7. Соронзтой зүйлс. Хамгаалагчгүй боосон соронз, соронзтой ган төмөр. Бусад хүчтэй соронз агуулсан эд бараа жишээ нь мөнгөн тэмдэгт танигч, чанга яригч өсгөгч спикер г.м
    • Зүйл 8. Нийтийн эрүүл мэндэд нөлөөлөх зүйлс. Үхсэн амьтны хүүр, яс (үнс болгосон орно), боловсруулаагүй арьс, боловсруулаагүй амьтны яс.
    • Зүйл 9. Исэлдэгч, органик пероксид, цацраг идэвхт материал, идэмхий бодисууд, эмнэлгийн болон химийн лаборторийн бодисууд.
    • Зүйл 10. Нунтаг (өнгө харгалзахгүй), шингэн (баглаа боодол харгалзахгүй), аюултай гэж савлагаан дээрээ тэмдэг тавигдсан бүх бараа бүтээгдэхүүн.
    • Зүйл 11. Биохимийн бүтээгдэхүүн.


   ДАВАА - БААСАН:     10:00 - 17:00, БЯМБА: 10:00-14:00, НЯМ: Амарна.

       * Ачаа буусан өдрөө уртасгасан цагаар ажиллана.

   ДАВАА - БААСАН:     10AM - 5PM

       * АНУ-ын цагийн бүсээр.

2023 © Shuurkhai Cargo LLC.